Categories
мэдээ нийгэм

Яармаг, Нисэхийн 3.2 км урт замын тусгаарлах зурвасыг бүрэн зүлэгжүүлнэ

Нисэхийн замын
цэцэрлэгжүүлэлтийн ажлын хэсэг баасан гарагт хуралдаж ажлын явц, үр
дүнгийн талаар хэлэлцлээ. Тус замын голын тусгаарлах зурвасыг зүлэгжүүлэх ажил
6 дугаар сараас эхэлсэн бөгөөд нийт 7.2 км урт, 7 м өргөн зурвасыг
зүлэгжүүлэхээс 4 км урт газрыг зүлэгжүүсэн байна. Үлдсэн хэсгийг
гүйцэтгэгч компаниатай эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулан
хөрөнгийг 2016 оны нийслэлийн төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын Захирагчийн
ажлын албанаас энэ ондоо багтаан Яармаг, Нисэхийн зам дагуух газрыг бүрэн
зүлэгжүүлэх, 2016 оны 4 дүгээр сараас гоёл чимэглэлийн мод, сөөг тарих, 6
дугаар сараас цэцэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм гэж
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *