Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар: Нийслэлийн хэмжээнд хяналт тавих зорилгоор 500 гаруй бүрэлдэхүүнтэй баг нэмж гаргасан

Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өнөөдөр (2021.01.24) цахимаар хуралджээ.

Нийслэлд сүүлийн хоногуудад хөл хорионы дэглэмийг сулруулсантай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, үсчин, гоо сайхан, томоохон барааны зах, худалдааны төвүүд нээгдэж байгаа нь халдвар тархах эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Иймд худалдаа үйлчилгээний байгууллагуудыг нээсэн энэ үед халдварт өртөх эрсдэл маш өндөр байна. Халдвар авснаа мэдэхгүй, санаатай ба санамсаргүй хэлэхгүй тохиолдол байна. Тиймээс иргэд онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Содбаатар “Хоёр Засгийн газар солигдож байгаа энэ үед Шуурхай ажлын хэсэг хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Улаанбаатар хотод халдварын голомт бүрэн хумигдаагүй байна. Халдварыг орон нутагт алдахгүйн тулд нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тавьсан хэвээр байна. Иргэдээ орон нутагт очсон хойно нь бүрэн хяналт тавих боломжтой аймаг иргэдээ нийслэлээс татан авч байна. Улаанбаатар хотын хэмжээнд халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор 500 гаруй бүрэлдэхүүнтэй баг нэмж гаргасан. Бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр тодорхой шийдвэр гаргаж байгаа тул аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллах шаардлагатай. Засгийн газраас вакцинжуулалт хөтөлбөрийг баталсан. Вакцин оруулж ирэх ажлыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлыг сайтар ханган ажиллах шаардлагатай. Тухайлбал, вакцин нийлүүлэлтийг эрчимжүүлэх, авч ирэх болоход тээвэрлэлт, хадгалалт зэргийг хангахтай холбоотой ажлуудыг хийх учраас үүрэг даалгавар өглөө” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *