Categories
мэдээ нийгэм

Я.Содбаатар :Халдвар авсан хүмүүсийн хувийн мэдээллийг ил гаргах нь хууль зөрчсөн үйлдэл

УИХ-ын чуулганы хуралдаанаар цар тахлын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан халдвар авсан хүмүүсийн хувийн нууцыг хамгаалах асуудлаар хуульд тусгах шаардлагатайг онцлов.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар “Хувь хүмүүсийн нууцтай холбоотой асуудал байна. Зураг хөрөгтэй нь мэдээлдэг асуудал гарсан. Уг нь цар тахлын эсрэг хуульд хувь хүний нууцыг мэдээлэхийг хориглохоор тусгасан. Харамсалтай нь хууль зөрчиж, мэдээлэл алдагддаг асуудал гарсан. УОК-оос халдвар авсан хүмүүсийн нэр, зураг зэрэг хувийн мэдээллийг гаргасан асуудал байхгүй. Гэхдээ хувийн нууцтай холбоотой нарийн асуудлыг хуульд оруулж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *