Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: 557 мянган хүнд түргэвчилсэн болон PCR шинжилгээ хийгээд байна

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар – Онцгой байдлын ерөнхий газар

Засгийн газрын ээлжит хуралдаанд Шадар сайд Я.Содбаатар КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 8-ны байдлаар 888 тохиолдол батлагдсан. Үүнээс зөөвөрлөглсөн 383, дотоодод халдварын 505 тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор 495 хүн эмчлэгдэж байна.

Батлагдсан тохиолдлуудын аймаг, хотоор нь авч үзвэл Улаанбаатарт 128, Архангай аймагт 3, Говьсүмбэрт 4, Дархан-Уулд 45, Дорноговьд 31, Орхонд 25, Сэлэнгэд 204, Энхсаран сувилалд 49, ХӨСҮТ-д 14, Цэргийн Төв эмнэлэгт 3 тохиолдол батлагдсан.

Арванхоёрдугаар сард Франкфурт, Токио, Сөүл чиглэлд тусгай үүргийн гурван нислэг үйлдэхээр болсон” гэв.

Мөн Шадар сайд Я.Содбаатар цар тахлын эсрэг хариу арга хэмжээний талаар танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *