Categories
мэдээ улс-төр

Xуулийн төслийг өргөн барилаа

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Шүүхийн иргэдийн
төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн
бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өнөөдөр /2015.12.11/ өргөн барилаа.

Шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож,
шүүн таслах ажиллагаанд тавих олон нийтийн хяналтын эрх зүйн орчинг
бүрдүүлэх үндсэн зорилгоор Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар
сарын 22-ны өдөр Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай
хуулийг батлан гаргасан билээ.

Гэвч хуулийн “амин сүнс” болсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд
шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй оролцох асуудлыг зохицуулсан
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар
зүйлийн 3.3.1, 3.4, 9 дүгээр зүйлийн 9.3 болон бусад заалтыг Үндсэн
хуулийн цэц 2014 оны 1 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн 49
дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгосон нь
тус хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэж байгаа аж.

Иймд эдгээр болон бусад асуудлыг нэг мөр шийдвэрлэж, шүүх бүрэлдэхүүн
иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэд хэрхэн
ач холбогдол өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр
гаргасан дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэр, шийтгэх, цагаатгах,
шүүхийн тогтоолд заавал тусгаж, түүнийг үнэлж, дүгнэхтэй холбогдсон эрх
зүйн зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгасан байна.

One reply on “Xуулийн төслийг өргөн барилаа”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *