Categories
мэдээ спорт

“World Masters”-т багийн дүнгээр III байрт жагсав

Морокко улсын Рабат хотноо дэлхийн жин, жингийн шилдэг 16 жүдочдын “World masters” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 23-24-нд боллоо. Жин жингийн шилдгүүд нэр заан уригддаг тус тэмцээнд 50 орны эрэгтэй 114, эмэгтэй 111, нийт 225 жүдоч зодоглов. Монголын багийн ахлагчаар МЖБХ-ны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Д.Нармандах, дасгалжуулагчаар О.Балжинням, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од, нийт 14 тамирчин “World masters”-т уригдсан юм.

26 орон ямар нэгэн медаль хүртсэнээс манай улс хоёр алт, хоёр хүрэл медаль, V байр 1, VII байрт 2 жүдоч орж, багийн дүнгээр Япон, ОХУ-ын ард гуравдугаар байрт бичигдлээ.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, Д.Сумьяа алт, эрэгтэйчүүдийн 60 кг-д отгон дэлхийн аварга Г.Болдбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг нар хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Г.Одбаяр V, 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 70 кг-д Ц.Наранжаргал нар VII байр эзлэв.

Нийт 200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний жин бүрийн аварга олимпийн эрхийн 700 оноо, мөнгөн медаль 420 оноо, хүрэл медаль 280, шагналт V байр 140, VII байр 112 оноо тус тус авсан байна.

Монголын жүдоч:

Эрэгтэй:

60 кг – Г.Болдбаатар (Хүрэл медаль)

Д.Амартүвшин (VII байр)

Г.Хэрлэн

66 кг – Д.Төмөрхүлэг (Хүрэл медаль)

73 кг – С.Ням-Очир, Х.Цагаанбаатар

Г.Одбаяр (V байр)

81 кг – О.Ууганбаатар

100 кг – Н.Түвшинбаяр

+100 кг – Д.Өлзийбаяр

Эмэгтэй:

48 кг – М.Уранцэцэг (Алтан медаль)

52 кг – А.Цолмон

57 кг – А.Сумъяа (Алтан медаль)

70 кг – Ц.Наранжаргал (VII байр)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *