Categories
гадаад мэдээ

“WINDOWS 10” ирэх сард хэрэглээнд гарна

“Microsoft” компани үйлдлийн системийнхээ дараагийн хувилбар болох “Windows 10”-ийг ирэх сарын 29-нд гаргах гэж байна. “Windows 7” болон “Windows 8.1”-ийг ашиглаж байгаа хэрэглэгчид “Windows 10” үйлдлийн системийг үнэгүй татаж авч хэрэглэх боломжтой аж. Нэг дор дэлхийн 190 оронд ашиглах боломжтойгоор нээлтээ хийнэ гэж компанийнхан мэдээлжээ. Долдугаар сарын 29-нөөс хойш худалдаалагдах “Microsoft”-ийн төхөөрөмжүүдэд энэ үйлдлийн системийг суулгасан байна. 2018 он гэхэд “Windows 10” үйлдлийн системийг дэлхий даяар нэг тэрбум төхөөрөмжид ашиглана гэж “Microsoft” компани тооцоолсон аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *