Categories
мэдээ нийгэм

“Well mart” худалдааны төвийн хоёрдугаар давхар шатжээ

Ботаникийн автобусны эцсийн буудлын хажуугийн “Well mart” худалдааны төв шатаж байна гэсэн дуудлагыг 02:54 цагт хүлээн авч, Онцгой байдлын Гал түймэр унтраах дөрвөн ангийн 43 албан хаагч, 11 автомашинтай ажиллажээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараас уг галын тухай тодруулахад:

-Дуудлагын дагуу очиход тус худалдааны төвийн хоёрдугаар давхарт гал тархсан байсан. Зургаан цаг 20 минутын турш ажиллаж галыг унтраасан юм. Зөвхөн хоёрдугаар давхарт байсан эд зүйлс галд өртсөн. Энд 40 гаруй түрээслэгчийн лангуу байсан. Нэгдүгээр давхарт байрладаг “Капитал” банк, супермаркет, гуравдугаарт давхарт байрладаг компаниудыг галд өртөхөөс аварсан гэж мэдээллээ. Хохирлын хэмжээг тогтоохоор БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс ажиллаж байгаа гэнэ.

Б.Эгшиглэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *