Categories
мэдээ нийгэм

Вьетнам улстай ялтан солилцох хэлэлцээрийг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Социалист Вьетнам улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас өргөн барьсан уг хэлэлцээрийн төслийг Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдорж танилцууллаа. Одоогийн байдлаар Монгол Улсад Вьетнамын хоёр иргэн хулгайн хэргээр ял эдэлж байгаа ажээ. Гадаадын 19 иргэн ял эдэлж байгаагийн хоёр нь Вьетнамын иргэн юм. Харин гадаадад Монгол Улсын 174 иргэн ял эдэлж байгаа гэх судалгаа бий. Харин Вьетнамд ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хэллээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Вьетнам улсыг зорих иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас ирээдүйд үүсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор дээрх хэлэлцээрийг байгуулж байгаа юм байна. Уг төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсгээс “Сүүлийн жилд архинд донтох хүний тоо өссөн. Насанд хүрсэн нийт иргэдийн 51.5 хувь архи хэрэглэдэг. Үүнээс 6.4 хувь нь архины хамааралтай байна. Тиймээс урьдчилсан сэргийлэх тал дээр эрүүл мэндийн салбар биш бүх газар анхаарах хэрэгтэй. Донтогч, мансуурлаас сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна. Донтогч, мансуурагчдыг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ гэдэг мэдээллийг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *