Categories
мэдээ улс-төр

Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг илүү боловсронгуй болгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Монгол Улсын хилээр орж гарч байгаа валютын урсгалыг хянаж төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Монгол банкны эрх үүргийг нэмж улсын хилээр орж гарч байгаа валютын хэмжээнд хязгаарлалт тавих зохицуулалт оруулж болохгүй. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Иргэд маань хэдэн төгрөг авч гарах юм. Амьдралаа дээшлүүлэх гээд 1000 ам.доллар авч гарахаас хэтрэхгүй байх юм уу. Иймэрхүү хүнд суртал бий болгосон заалтыг энэ хуульд оруулж болохгүй” гэсэн юм. Улмаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгох ажлын хэсгийг байгуулж Ж.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулан ажиллуулахаар болов.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *