Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Валютын хадгаламж 1.5 хувиар өсөж, төгрөгийнх 1 хувиар буурчээ DNN.mn

Валютын хадгаламж 1.5 хувиар өсөж, төгрөгийнх нэг хувиар буурчээ

ҮСХ-ноос мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт (M2) энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 27.4 их наяд төгрөг болжээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 112.8 тэрбум төгрөгөөр буюу 0.4 хувиар нэмэгджээ. Үүнд:

  • валютын харилцах 2 их наяд төгрөгөөр буюу 85.2 хувиар,
  • валютын хадгаламж 723.1 тэрбум төгрөгөөр буюу 18.1 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Валютын хадгаламж 4.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 67.4 тэрбум төгрөгөөр буюу 1.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 723.1 тэрбум төгрөгөөр буюу 18.3 хувиар өсжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.5 хувь, өмнөх оны эцсээс 12.1 хувиар өссөн дүнтэй байна. Харин энэ оны өмнөх сараас буюу 10 дугаар сартай харьцуулахад 1.1 хувиар өсжээ.

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө энэ оны 11 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 12.7 тэрбум төгрөгөөр буюу 1.3 хувиар, өмнөх оны мөн үеэс 92.1 тэрбум төгрөгөөр 8.5 хувиар буурчээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны 11 дүгээр сарын эцэст 12.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 126.5 тэрбум төгрөгөөр буюу 1 хувиар, өмнөх оны мөн үеэс 2.7 их наяд төгрөгөөр 17.8 хувиар буурчээ. Төгрөгийн хадгаламжийн:

  • 11.1 их наяд төгрөг буюу 90.2 хувь нь иргэдийн хадгаламж,
  • 1.2 их наяд төгрөг буюу 9.8 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 11 дүгээр сарын эцэст 22.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 135.3 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.4 (11.9 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *