Categories
мэдээ нийгэм

Вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно

Эхний тунгаа тариулсан хүүхдүүдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно гэж Сангийн яамнаас мэдээлэв.

Засгийн газрын тогтоолд “Дархлаажуулалтад хамрагдсан иргэн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэж заажээ. Энэ дагуу хүүхдүүдэд мөн урамшууллыг олгоно.

Ингэхдээ заавал бүрэн тунд хамрагдахыг хүлээлгүй эхний тунгаа тариулсны дараа хүүхдийн мөнгө олгодог данс руу нь шилжүүлэх юм байна.

АНУ, Сингапур, Израильд 12-оос дээш насны хүүхдүүдийг судалгаанд хамруулахад эерэг үр дүн гарчээ. Иймд манай улс ч хүүхдүүдээ тарьж эхэлсэн юм.

Файзер вакцин тарьж буй цэгүүдийн байршил:

  • Хан-Уул дүүрэг, Монгол Солонгосын коллеж
  • Баянгол дүүрэг, 141 болон 86 дугаар цэцэрлэг
  • Баянзүрх дүүрэг, 97 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг, Спорт цогцолбор
  • Сүхбаатар дүүрэг, 69 дүгээр цэцэрлэг
  • Сонгинохайрхан дүүрэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *