Categories
гадаад мэдээ

В.Зеленский АНУ-аас зэвсгийн тусламж хүслээ || DNN.mn

Украины Мариуполь хотын драмын театрыг Оросын арми бөмбөгдөж, бага насны хүүхэд амь насаараа хохирсон байж болзошгүй гэсэн мэдээлэл байгаа юм. Драмын театрт олон тооны энгийн номхон иргэд, тэр тусмаа хүүхэд, эмэгтэйчүүд хоргодож байжээ.

Үүнтэй уялдаад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Конгрессын гишүүдэд хандаж онлайнаар үг хэлэх үеэрээ Украиныг Оростой хийж буй дайнд хамгаалах агаарын довтолгооноос хамгаалах систем, нисэх онгоцоор хангахыг хүсэв. В.Зеленский АНУ-ын боомтуудыг Оросын бараа бүтээгдэхүүнд хориг тавьж, мөн хаахыг уриалав. Украины агаарын замыг ч хааж өгөхийг АНУ-ын Засаг захиргаанаас хүссэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *