Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

В.В.Путиныг эсэргүүцэж, Алексей Навальныйг даруй суллахыг шаардсан жагсаагчдын хүрээ тэлсээр байна

Москвагийн гудамжинд Алексей Навальныйг суллахыг шаардаж жагссаар байна.

Жагсагчид “Навальныйг сулла”, “Путин яв” гэх зэрэг лоозон баоьсан байна. Нэг эмэгтэй “Орос орон шорон болж хувирч байгаа тул би энэ жагсаалд
оролцож байна” гэжээ.

Image may contain: one or more people, text that says 'BBC NEWS русская служба'Ийнхүү Оросын Холбооны Улс дахин дэлхийн хэвлэлүүдийн халуун сэдэв боллоо. Москвад төдийгүй хойд хөршийн олон хотод цуст мөргөлдөөн үргэлжилж байна. Путины хэт их эрх мэдлийг эсэргүүцсэн Орос залуус үзэл бодлоо илэрхийлж, тэмцлийг өрнүүлжээ. Ройтерс 40.000, Оросын төв телевиз 4000 орчим иргэд гудамжинд жагссан гэж мэдээлсэн боловч энэ бол бодит байдлыг мушгин гуйвуулсан, зохиомол тоо баримт гэж дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Үүнээс хэд дахин олон хүн жагсаалд оролцсон бөгөөд одоо ч Орос залуус сэтгэл зүрхнээсээ жагсаалд нэгдсээр байгаа гэжээ.

Image may contain: one or more people, people dancing, crowd, sky, tree and outdoor

No description available.

Навальныйг суллахыг шаардсан жагсаал зөвхөн Москва төдийгүй Хабаровск, Владивосток, Красноярск, Сибирь, Алс Дорнодын томоохон хотуудад мөн зохион байгуулагдсан байна. Тэр бүрт орон нутгийн цагдаагийн байгууллагынхан хэв журам сахиулж, олон арван идэвхтнийг баривчилжээ. Тэдгээр хотуудаас Новосибирск хотод 4500 орчим хүн оролцсон хамгийн том жагсаал болсон гэнэ.

Навальный өнгөрсөн оны наймдугаар сард хордсоноосоо болж Германд очин эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо хоногт нутагтаа эргэн ирсэн билээ. Гэвч түүнийг эдэлж байсан тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давсан хэмээх үндэслэлээр Москвад онгоцноос буумагц нь цагдаа нар баривчилсан юм. Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, жагсаалд оролцож, баривчлагдсан хүмүүсийн дунд Навальныйн эхнэр Юлиа байгаа юм байна. Ямар ч эхнэр хүн нөхрөө суллуулахын тулд ард иргэдтэйгээ нэгдэх нь зүйн хэрэг билээ.

No description available.Image may contain: 2 people, people standing, hat and outdoor, text that says '* çColumbia спасибо что пришли BBC NEWS русская служба'

Image may contain: 3 people, crowd, text that says 'бод своб один за всех и EзA одного He бойтесь. He молчите HH свобод наваль свободунавальному я за навального #свободунавальному BBC NEWS русская служба'

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.


No description available.No description available.

No description available.

митинг


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *