Хойд хөршийн Төрийн тэргүүн ирэх сарын 3-наас Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Үүнтэй холбоотойгоор түүний хөлөглөн ирэх онгоц урьдчилсан туршилтын нислэгээ үйлдсэн байна. Тодруулбал В.В.Путины сууж ирэх ИЛ96 агаарын хөлөг өчигдөр 20:35 цагт Чингис хаан ОУ-ын нисэх буудалд газарджээ. Улс орнуудын төрийн тэргүүнүүд гадаад улсад айлчлал хийхдээ ийнхүү онгоцоо туршдаг юм.