Categories
гадаад мэдээ

В.Путины философичийн охин амь эрсдэв DNN.mn

Олон жилийн турш Орос улс дэлхийн тавцанд илүү түрэмгий бодлого явуулах ёстой хэмээн ухуулж, Украинд явуулж буй дайныг талархан дэмжиж байсан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон, философич Александр Дугиний охин хорлогдсон тухай Оросын гол хэвлэлүүд мэдээлэв. Александр Дугин нь Оросын хэт үндсэрхэг үзлийг номлогч бөгөөд “Путины тархи”, “Путины Распутин” гэх зэргээр хочлогддог нэгэн юм.

Өнгөрсөн бямба гаригийн орой Дугин охинтойгоо хамт Москвад болсон нэгэн арга хэмжээнд оролцоод гэртээ харих болсон байна. Эхлээд тэд нэг автомашинаар явах гэж байсан ч эцсийн мөчид Дугин тусдаа унаагаар явах болжээ. Ийнхүү түүний охин Дарья Дугинагийн жолоодож явсан автомашин Москвагийн ойролцоо Большие Вяземы тосгоны дэргэд замдаа дэлбэрсэн байна.Телеграм сүлжээнд тарсан дүрс бичлэгт цочролд орсон Дугиний царай болон шатсан автомашиныг харуулж байв.

Дугиний 30 настай охин Дарья Дугина нь алдартай сэтгүүлч, Украины дайныг дэмждэг нэгэн байсан билээ. Тэрээр өнгөрсөн тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины дайныг “соёл иргэншлүүдийн мөргөлдөөн” хэмээн нэрлэж, Өрнөдийн улсуудын тавьсан эдийн засгийн хоригт аавынхаа хамт багтсанаа бахархан ярьж байсан юм. Хөндлөнгийн ажиглагчид түүний эцэг, философич Александр Дугиний номлол ерөнхийлөгч Владимир Путины ертөнцийг үзэх үзэлд гүнзгий нөлөөлсөн гэж үздэг билээ.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *