Categories
гадаад мэдээ

В.Путин Хятадын тэргүүн хатагтайтай “сээтэгнэсэн нь”

Бээжин хотноо болж буй АРЕС-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын Ерөнхийлөгч В.Путин Хятадын тэргүүн хатагтай Пэн Ли Юаньд “сээтэн” хаясан болтой. Оройн арга хэмжээний үеэр В.Путины дэргэд Пэн Ли Юань сууж таарсан байна. Хятадын тэргүүн хатагтай даарсныг анзаарсан В.Путин гэнэт сандлаасаа босч ирээд дулаан нөмрөг нөмрүүлэн ихэд санаа тавьжээ. Үүний дараа тэд удаан гэгчийн ярилцсан байна. Энэ зургийг гадаадын сайтуудад аль хэдийнэ нийтэлжээ. Харин Хятадын веб хуудсуудад алга.

Ю.ДЭЛГЭР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *