Categories
мэдээ нийгэм

УЗНАДС Д.Нацагдоржийн нэрэмжит боллоо

Монголын утга зохиол, сэтгүүлзүй, нийгмийн салбарт төгсгөн гаргасан боловсон хүчнээрээ толгой цохиж яваа сургууль бол Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль билээ. Өдгөөгөөс 20 жилийн өмнө үүдээ нээж “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, MNB-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал, ТВ 10 телевизийн захирал Ө.Отгонбаатар нарын залуусыг эргээндээ бүрдүүлж байсан юм. Түүнээс хойш Монголын утга зохиолд өөрсдийн авьяасаар торойн гарсан Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул, Д.Өсөх-Эрдэнэ, Ш.Анхтуяа, Б.Болорцэрэн тэргүүт олон найрагчид тус сургуулиас төрөн гараад байна. Тэгвэл өнөөдөр УЗНАДС-ынхан 20 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж байна. Тус сургуулийг нэрт яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн нэрэмжит болгожээ. Өнөөдөр өглөө тус сургуулийг үүсгэн байгуулагч соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, гүйцэтгэх захирал Ц.Нацагдолгор, АУЗ П.Бадарч, Ш.Дулмаа тэргүүтэй олон яруу найрагчид их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *