МХЕГ-н ээлжит цахим хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарч ажиллах тухай МХЕГ-н дарга Т.Гантулга үүрэг өглөө.
Тухайлбал:
- Нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх
- Багш, ажиллагсдын эрүүл мэнд, химийн хорт болон аюулт бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарах
- Цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтэл, эрүүл ахуй
- Цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах
- Хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарах
- тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.
Д.СУВД-ЭРДЭНЭ