Categories
мэдээ нийгэм

Увсад есөн метр өндөр номон пирамид босгожээ

Увс аймгийн 90 жилийн ойн хүрээнд есөн метр номон пирамид босгох талаараа “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын залуус хэвлэлийн хурал хийж байсан билээ. Тэд Увс аймгийн 90 жилийн ойг угтаж “Booк challange” номын хандивын аян эхлүүлсэн бөгөөд ном бэлэглэсэн хүн дараагийн хоёр хүнийг “Booк challange”-д дуудах замаар өрнөх уг аян цахим ертөнцөд багагүй дэлгэрсэн. Улмаар аяны хүрээнд цугларсан номоор эх үрсийн баярын үеэр Увс аймгийн төв Цэдэнбалын талбайд есөн метр пирамид босгох талаараа мэдээлж байсан. Харин өчигдөр энэ санаачлага ажил хэрэг болж, сар гаруй хугацаанд өрнүүлсэн ‪#‎bookchallenge аянаа хааж, амласан ёсоороо пирамидаа босгожээ. Хүүхдийн баярыг номын баяр болгож тэмдэглэж пирамид босгосон нь ном өрсөн явдал биш хүүхдийн оюунд пирамид босгох эрхэм зорилготой юм хэмээн “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын залуус хэлж буй юм. Пирамид босгосны дараагаар номуудыг тус аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд бэлэглэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *