Categories
мэдээ нийгэм

Увс, Сэлэнгэд гарсан түймрийг унтраажээ

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Ишгэлдэйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ ойн түймэр гарчээ. Дуудлагыг 2015.07.20-ны өдрийн 18:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн 44 иргэн, гурван автомашинтай, нийт 54 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 11:00 цагт галыг унтраажээ. Улмаар багийн Засаг дарга Н.Баянмөнхөд хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Эвцэг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 50 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.07.23-ны өдрийн 18:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нэг автомашинтай, орон нутгийн хоёр иргэн, нийт 14 хүн, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өчигдөр өдрийн 15:15 цагт түймрийг бүрэн унтрааж тус сумын байгаль хамгаалагч С.Мартад хүлээлгэн өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *