Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн ихэнх сумдаар хур тунадас оржээ

Зураг

Өнгөрөгч шөнө Увс аймгийн ихэнх сумдаар хур тунадас оржээ. Улаангомд 3 мм, Баруунтуруунд 4 мм, Өмнөговьд 0,1 мм, Тэсэд 4 мм, Малчинд 8 мм, Зүүнговь, Сагил, Цагаанхайрханд 3 мм, Түргэнд 6 мм, Хяргаст 5 мм бороо оржээ.

Харин энэ өглөөний орон нутгийн 8 цагийн байдлаар Баруунтуруун 0,5 см, Малчин 2 см, Цагаанхайрхан 6 см, Түргэн, Хяргас 1 см цастай байна. Завхан, Өндөрхангай, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Ховд сумдад хур тунадас ороогүй аж. Тэрчлэн Өмнөговьд 10 м/с, Завханд 18 м/с, Тэсэд 12 м/с, Өндөрхангай, Түргэн, Өлгийд 10 м/с, Наранбулагт 17 м/с хүрч шуурсан байна.
Энэ сарын 12-ны шөнө Улаангомд анхны бороо орсон бөгөөд бусад сумдад ч гэсэн хур тунадас орсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *