2022 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болох өвлийн олимпын наадамд эрэгтэй, эмэгтэй хоккейн төрлийг оруулахаар болсон гэж Олон улсын олимпын хороо мэдэгдлээ.
Хоккейн төрлийг өвлийн олимпоос хасна гэж Олон улсын хоккейн холбооны ерөнхийлөгч Рене Фасел мэдэгдсэнийг TSN, NBC телевизийн хоккейн тайлбарлагч Горд Милер твиттер хуудсаараа мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор хоккейн төрлийг олимпоос хасна гэсэн яриа олны анхаарлыг татаад байсан юм.
“Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл долдугаар сарын 18-нд хуралдаж “Бээжин-2022” олимпын хөтөлбөрт хоккейн төрлийг оруулахаар болсон бөгөөд хүйсийн тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй төрлийг нэмж оруулсан гэж мэдэгдэлд дурджээ.
Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпын наадамд эрэгтэй хоккейн төрлөөр 12 баг өрсөлдөж, ОХУ түрүүлсэн билээ. Гэвч уг 12 багт Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тамирчныг оролцуулаагүй ю