Categories
мэдээ нийгэм

Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх өдөр тохиож байна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ны өдрийг “Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.Манай улсад хийсэн судалгаагаар амьсгалын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт нь 0-1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн дотор 2 дугаар байранд, 1-4 насны хүүхдийн эндэгдлийн эхний байрыг эзэлж байна.Өөрөөр хэлбэл 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 20 хувь буюу нас барсан 5 хүүхэд тутмын 1 нь уушгины хатгалгаа өвчний хүндрэлээр нас барж байна. Пневмококк нянгаар үүсгэгддэг хатгалгаа 30-50 орчим хувийг эзэлдэг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *