Categories
мэдээ спорт

“Өөрийгөө ялах” ЭРДЭНЭТ МАРАФОН 2014

Хүүхэд залуучуудад гүйлтийн ач холбогдлыг таниулан
сурталчилах,  өөрсдийн дотоод нөөц боломжийг
нээн илрүүлэхэд нь туслах зорилготой жил бүр уламжлал болон зохиогдож ирсэн “Өөрийгөө
ялах” Эрдэнэт марафон  гүйлтийн тэмцээн өнгөрсөн
амралтын өдөр буюу 9-р сарын 27-ны бямба гарагт Орхон-Уул аймагт  9 дэх удаагаа болж өндөрлөлөлөө. Тус тэмцээнийг
Шри Чинмойн Марафоны Багаас санаачлан Соёл Спорт Аялал Жуулчлалын Яамны харьяа Орхон-Уул
аймаг дахь ССАЖГазар, Уулын Баяжуулах Эрдэнэт Үйлдвэрийн “Хангарьд” спорт клуб зэрэг
байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ба тэмцээн 4 км болон хагас марафон
буюу 21км-зайнд 17 хүртэлх, 18-49, 50-аас дээш гэсэн 3 насны ангиллаар явагдаж аваргуудаа
шалгарууллаа.  

21км-ийн 18-49 насны
эрэгтэй тамирчидын ангилалд  Дэд мастер С.Батбаяр
1:17:05, эмэгтэй ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин Спортын мастер Д.Бадамхатан
1:31:50, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд
“Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо”-ны тамирчин Спортын мастер Д.Дамдинжав
1:37:31, эмэгтэй ангилалд нийслэлийн СХД-ийн тамирчин Б.Отгонбаяр 2:21:29 гүйцгээж
тэмцээний тэргүүн байруудыг эзэлж алтан медалийн эзэд болцгоосон бол 4км-ийн 17 хүртэлх насны эрэгтэй тамирчидын ангилалд “Алдар” спорт хорооны тамирчин
Г.Энхтамир 13:30, эмэгтэй ангилалд “Ирээдүй Од” цогцолбор сургуулийн Т.Ариунболд
17:10, 18-49 насны эрэгтэй ангилалд  Эрдэнэт БТСХ-ны тамирчин Н.Жандос 13:27, эмэгтэй
ангилалд “Мон-Алтиус” БТДС-ийн тамирчин Г.Лхагвацэцэг 17:25, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Сентик
сервис” ХХК-ны тамирчин С.Энхтайван 16:21, эмэгтэй ангилалд Дархан-Уул аймгийн тамирчин
С.Оюунгэрэл 24:05 гүйцгээж алтан медалийн эзэд болцгоожээ.   

Тэмцээнд нийтдээ 400 орчим гүйгчид гүйцгээсэн
ба Орхон-Уул аймгийн дунд сургуулиуд, “МонАлтиус” биеийн тамирын дээд сургууль,
“Ирээдүй од” цогцолбор сургууль, МУИС-Орхон Сургууль, “Алдар” спорт хорооны зэрэг
олон арван байгууллагууд тамирчидаа идэвхтэй оролцуулсаны дотор хамгийн ахмад
нь 70 настай
гүйгч байв. Цаг агаарын
хувьд тэмцээний үеэр сэрүүвтэр байсан ба бага зэргийн цас орсон байна. Тэмцээний
явцад Орхон-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс мэргэжлийн эмч гүйгчидийн эрүүл мэндэд
анхаарал тавьж ажилласаны зэрэгцээ замын цагдаагийн газраас гүйгчидийн гүйх аюулгүй
байдлын ажиллагааг хангаж ажилласан байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх
жилүүдээс оролцогчидын тоо өсч, тамирчидын нас залуужсан байдал ажиглагдлаа гэж
тэмцээний зохион байгуулагчид дүгнэлээ.

 

21 км-ийн зайны  18-49 насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Спортын мастер Д.Бадамхатан  “Алдар”спорт хороо 1:31:50

2-р байр Ц.Санжидмаа “МонАлтиус” БТДС
1:33:33

3-р байр К.Байгаль Нийслэлийн ЧД
2:22:31 

Эрэгтэй. 1-р байр Дэд мастер С.Батбаяр “ИЦГ-АСБТ” 1: 17:05

2-р байр Ч.Март “Алдар” спорт хороо
1:18:37

3-р байр С.Чинбат  Онцгой байдлын газар  1:21:08

21 км-ийн зайны  50аас дээш насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Б.Отгонбаяр 
Нийслэлийн СХД 2:21:29

2-р байр  Спортын мастер Д.Буяндэлгэр “Мон-Алтиус” БТДС
2:25:46

3-р байр Спортын мастер
Г.Оргодол Нийслэлийн СХД  2:28:37                         

Эрэгтэй. 1-р байр Спортын мастер Д.Дамдинжав  “Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо”
1:37:31

2-р байр Б.Оюунбаатар “Уулын баяжуулах
Эрдэнэт Үйлдвэрийн Хангарьд клуб”1:42:26

3-р байр Спортын мастер Ч.Цогоо ИНЕГ
2:14:14

4 км-ийн зайны  17 хүртэлх насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Т.Ариунболд “Ирээдүй од” цогцолбор дунд сургууль
17:10

2-р байр Т.Уртнасан “Мон Алтиус” БТДС
17:14

3-р байр Д.Энхчимэг “Ирээдүй од” цогцолбор
дунд сургууль 17:15

4-р байр Ч.Отгонцэцэг Сэлэнгэ Алтанбулаг
сум 17:41

5-р байр М.Нямжаргал
Орхон-Уул аймгийн 3-р сургууль 18:18 

6-р байр Б.Энх-Мөрөн “Ирээдүй од” цогцолбор
дунд сургууль 18:25

7-р байр О.Эрдэнэчимэг Орхон-Уул аймгийн
7-р сургууль 18:27

Эрэгтэй. 1-р байр Г.Энхтамир  “Алдар” спорт хороо 13:30

2-р байр Н.Елдос Орхон-Уул аймгийн 18-р
сургууль 15:32

3-р байр А.Эрдэнэсайхан “Шри Чимойн Марафоны
Баг”  15:40

4-р байр Б.Асалбек  “Алдар” спорт хороо 16:04

5-р байр М.Нарандэлгэр  Орхон-Уул аймгийн 3-р сургууль 16:07

6-р байр Э.Мандуул  “Ирээдүй од” цогцолбор дунд сургууль 16:14

7-р байр М.Нурбалат  Орхон-Уул аймгийн 7-р сургууль 16:21

4 км-ийн зайны  18-49 насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр Г.Лхагвацэцэг  “МонАлтиус”БТДС 17:25

2-р байр О.Уранбайгаль “Ирээдүй од” дунд
сургууль 18:16

3-р байр А.Атарчимэг Цэргийн анги 18:37
           

Эрэгтэй. 1-р байр Н.Жандос “Эрдэнэт” БТСХ 13:27

2-р байр О.Отгонзаяа “Мон Алтиус” БТДС
13:52

3-р байр Х.Одгэрэл Хилчин спорт клуб
 17:15

4 км-ийн зайны  50аас дээш насны ангилал.

Эмэгтэй. 1-р байр С.Оюунгэрэл Дархан-Уул аймаг 24:05

2-р байр З.Оюундарь Орхон-Уул аймаг
28:16

3-р байр Д.Даш Эрдэнэт
үйлдвэр геологи хайгуулын анги 38:37                       

Эрэгтэй. 1-р байр С.Энхтайван “Сентик сервис” ХХК 16:21

2-р байр С.Ганбаатар Орхон-Уул аймаг
(группт)  16:41

3-р байр Д.Бадрах Дархан-Уул аймаг  17:25

                                              

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *