Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2019 оны эхний есөн сарын болон аравдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.
2019 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 1.9 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
- Алт 30.5 тэрбум төгрөг,
- Нүүрс 933.0 тэрбум төгрөг,
- Цайр 57.7 тэрбум төгрөг,
- Зэс 803.9 тэрбум төгрөг,
- Төмөр 18.8 тэрбум төгрөг,
- Жонш 24.2 тэрбум төгрөг,
- Бусад 55.0 тэрбум төгрөг,
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 360.6 тэрбум төгрөг буюу 23.1 хувиар өссөн байна. Үүнд:
- Нүүрс 280.9 (43.1%) тэрбум төгрөг,
- Зэс 87.4(12.2%) тэрбум төгрөг,
- Төмөр 5.4(40.9%) тэрбум төгрөг,
- Жонш 11.8 (95.4%) тэрбум төгрөг,
- Бусад 0.7(1.2%) тэрбум төгрөг,
Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:
- Алт 21.1 (40.9%) тэрбум төгрөг,
- Цайр 4.5 (7.3%) тэрбум төгрөг,