Categories
мэдээ нийгэм

​Уул уурхайн нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг тээвэрлэхэд ОХУ дэмжлэг үзүүлнэ DNN.mn

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Алексей Владимирович Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирчээ.

Ингэснээр “Алт-2” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Манай улс энэ онд 24 тонн алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн уулзалтын үеэр ОХУ-аас Монголд нийлүүлэх түлш, шатахууны үнэд хөнгөлөлт үзүүлэх боломж болон түлш, шатахууны төлбөрийг хийх нөхцөлийн талаар санал солилцсон бөгөөд манай талаас дэвшүүлсэн тодорхой саналуудыг “Роснефть” компани судалж, ойрын хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *