Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн компаниуд энэ сарын 9-20-нд тэсэлгээ хийхгүй

Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан энэ сарын 9-20-ны өдрүүдэд үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг төв, орон нутагт түр зогсоожээ. Тиймээс уул уурхайн компаниуд үүнээс өмнө тэсрэх материал, тэсэлгээний хэрэгслийн хангалтаа хийхийг Ашигт малтмалын газраас анхааруулж байна. Мөн дээрх хугацаанд тэсэлгээ хийхгүй байхыг уул уурхайн компаниудад тус газраас анхааруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *