Categories
мэдээ нийгэм

Утаанаас болж товлосон цагаасаа хоцорч газарджээ

“Turkish Airlines” компанийн “Boeing 737-900” онгоц Киргизистаны нийслэл
Бишкек хотоос Улаанбаатарыг чиглэн нисч байгаад цаг агаарын таагүй
байдлаас болж, чиглэлээ өөрчлөн ОХУ-ын Эрхүү хотод өчигдөр газардсан
тухай Туркийн DailySabah сайтад мэдээлжээ. Тэнд онгоцоо шатахуунаар
цэнэглэн Улаанбаатараас буух зөвшөөрөл хүлээж хэсэг хугацаанд саатсан
аж. Онгоцонд 150 орчим зорчигч явсан байна. Ингээд Бямба гаригийн өглөө
10:30-д буух байсан онгоц оройн 21:00 цагийн орчим Улаанбаатарт
газарджээ. Нислэг саатсан шалтгааныг Улаанбаатар орчимд утаа манан их
байснаас болсон гэж “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас
тайлбарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *