Categories
мэдээ нийгэм цаг-үе

Утаажилтын бүсээс 14 иргэний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 8, гал түймрийн 27 буюу нийт 35 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь нас, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага, мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8%-аар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *