Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадам есдүгээр сарын 2-5-ны
хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо боллоо. Монгол, ОХУ-ын Буриад,
БНХАУ-ын ӨМӨЗО-ны өсвөрийн тамирчид спортын найман төрлөөр өрсөлдсөн юм.
Манай улсаас тус наадамд волейболын охидын хоёр баг оролцож, мөнгөн
медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Л.Отгонцэцэг дасгалжуулагчтай, Т.Ариунцэцэг ахлагчтай “MGL-1” баг
мөнгөн хүртсэн бол С.Дэлгэрмаа дасгалжуулагчтай, Г.Нарантунгалаг
ахлагчтай “MGL-2” баг V байрт шалгарчээ.
Дашрамд, Монгол туургатны олон улсын хүүхдийн V наадамд оролцсон манай
улсын баг тамирчид спортын найман төрлөөс нийт 62 медаль хүртэж, багийн
дүнгээр тэргүүлжээ.