Польшийн Дабки хотод 100 буудалт даамын өсвөр, залуучуудын ДАШТ боллоо. Энэ тэмцээнд манай улсаас 24 даамчин оролцсоноос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай эх орондоо ирж байна. Тэмцээний үндсэн тоглолтын 17 хүртэлх насны ангилалд Ц.Чинзориг мөнгө, 11 хүртэлх насанд П.Эрхэмбилэг, 17 хүртэлх насанд Г.Дүүрэнбилэг нар хүрэл медаль хүртлээ. Г.Дүүрэнбилэгийн хувьд тус тэмцээний хошой мөнгөн медальтан болов.
Түүнчлэн 13 хүртэлх насанд Б.Энхрийлэн дөрөв, Б.Мишээл тавдугаар байрт орлоо. Монголын баг тамирчид энэ жилийн ДАШТ-д багийн дүнгээр тавдугаар байрт жагслаа. Тус тэмцээний дундуур түргэвчилсэн тоглолтын төрөлд өрсөлдөөн өрнөхөд 11 хүртэлх насны охидын ангилалд Б.Есүй мөнгө, хөвгүүдийн 11 хүртэлх насанд А.Дашчирэв, залуучуудын 20 хүртэлх насны ангилалд Б.Отгон-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Тэмцээний турк даамын төрөлд Монголын 16 тамирчин медаль хүртсэн байна.