Categories
мэдээ спорт

“Өсвөрийн аврагч” тэмцээн боллоо

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, онцгой байдлын албаны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Өсвөрийн аврагч” тэмцээн зохион байгуулав.

Тэмцээнд бүс бүсээс тэргүүлсан баг тамирчид оролцсоноос Тариалан сумын “Сэрэмж” баг тэргүүн байр, Шинэ-Идэр сумын “Эрч” баг дэд байр, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн “Харцага” баг гуравдугаар байранд шалгарчээ. Тэмцээний үеэр хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хувцас өмсөх, бие бялдрын бэлтгэл, жагсаалын бэлтгэл, гал унтраах байлдааны тархалт, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гүйх, зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрт шалгарсан баг Орхон аймагтболох бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *