Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны гурван хүүхэд тутмын нэг нь хоёр ба түүнээс дээш цахим хаягтай байна

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2019 оны есдүгээр сард өсвөр насныхны цахим хэрэглээг тодорхойлох зорилгоор үндэсний хэмжээнд 11-17 насны 2240 хүүхдийг хамруулан судалгаа хийжээ.

Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 92 хувь нь интернет хэрэглэдэг гэж хариулсан байна. Мөн хүүхдүүдийн 85 орчим нь ухаалаг утас хэрэглэдэг 92 хувь нь фэйсбүүк хаягтай байсан. Фэйсбүүк ашигладаг гурван хүүхэд тутмын нэг нь хоёр ба түүнээс дээш хувийн хаягтай байгаа нь анхаарал татжээ. Мөн таван хүүхэд тутмын дөрөв нь таних, үл таних хүнээс зүй бус утгатай зурвас хүлээн авсан. Хоёр хүүхэд тутмын нэг нь садар самууныг сурталчилсан агуулга бүхий мэдээлэл үзсэн гэх судалгааны дүн гарчээ.

Мөн фэйсбүүк, инстаграм зэрэг цахим сүлжээг ашиглах насны доод хязгаар 13. Гэтэл судалгаанд оролцсон 11-12 насны хүүхдүүдийн 70 гаруй хувь нь эдгээр цахим сүлжээг ашигладаг гэж хариулжээ.

Цахим тоглоомд донтож СЭМҮТ-д эмчлүүлсэн хүүхдийн тоо жил ирэх тусам тогтмол өссөн байна. Тухайлбал:

  • 2013 онд 31
  • 2014 онд 47
  • 2015 онд 41
  • 2016 онд 68
  • 2017 онд 94 болж өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *