Categories
мэдээ нийгэм

Усанд амиа алдсан дөрвөн хүний цогцсыг хайж байна

Онцгой байдлын ерөнхий газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын ажилтнууд усанд осолдсон дөрвөн иргэний цогцсыг хайж байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутгаар урсах Ховд голд юм угааж байгаад хөл алдан живсэн, 14 настай хоёр хүүгийн цогцсыг хайх ажил үргэлжилж байгаа аж. Тэд энэ сарын 11-ний өдөр осолдсон байна.

Мөн энэ сарын 13-ны өдөр буюу уржигдар нэг хүн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн нутгаар урсах Дэлгэр мөрөнд живсэн бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумаар урсах Ховд голд 29 залуу настай живжээ. Тэдний цогцсыг онцгой байдлынхан хайж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *