Categories
мэдээ улс-төр

Өршөөлийн хуулийг хойшлуулав

Улсын их
хурлын чуулганы эхэнд өнөөдрийн хэлэлцэх асуудлуудыг баталсан юм. Энэ үеэр
Шударга ёс эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар авсан завсарлагаа гурав хоногоор
сунгах хүсэлт тавив. Түүний хүсэлтийг УИХ-ын дарга хүлээж авснаар Өршөөлийн
хуулийг өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа. Одоо чуулганы хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын их хурлын 1999 оны зургадугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны хэлэлцүүлгийн үеэр АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Дотоодын үйлдвэрүүдийнхээ бизнесийг яаж хамгаалж байгаа юм бэ” гэв. Харин Ц.Даваасүрэн “Архи тамхин дээр нэг долларыг 1450-аар тооцож байсныг бууруулсан. Жирийн бизнес эрхэлж байгаа нөхдүүд 1980 төгрөгөөрөө долларыг тооцож байгаа. Ашигтай бизнес эрхэлж байгаа мөртлөө үхлээ хатлаа гэх юм. Миний ойлголтоор тухайн өдрийн ханшаар төлдөг болгож өсгөх шаардлага байна уу. Ер нь архи тамхины үйлдвэрлэлийг тэтгээд байх шаардлага байна уу. Төр бол экспортын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа үйлдвэрээ дэмжилгүй яах вэ. Гэхдээ нэг хэсэг нь ийм эрх эдэлж болохгүй. Энэ нь өөрөө утгагүй муухай зүйл” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *