Categories
мэдээ нийгэм

Өршөөлийн хууль гарсантай холбоотойгоор ял эдлэгсдийн тоо 50 хувиар буурчээ

Өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын газрын дарга Э.Амарбат мэдээлэл хийж тус байгууллагын хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг танилцуулав. Тэрбээр мөн 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үеэр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдлын шийдвэрлэлт ямар явцтай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Нийт 56591 гэмт хэргийн чанартай гомдол, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3894 буюу 7 хувиар өссөн дүнтэй гарчээ. Үүнээс 31 хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон 13 хүнийг прокурорын тогтоолоор суллаж, 31 хүний зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих ангиудад нийт 4000 гаруй ялтан ял эдэлж байгаа бөгөөд Өршөөлийн хуультай холбоотой өмнөх оныхтой харьцуулахад 50 хувийн бууралттай гарчээ. Түүнчлэн БНХАУ-д ял эдэлж байсан 1 ялтанг шилжүүлэн авч, 5 ялтны хүсэлтийг хянаж, 4 хүсэлтийг шаардлагатай материалыг бүрдүүлэн холбогдох байгууллагад уламжилжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *