Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ургац хураалт энэ сарын 20-нд дуусна

ҮХААЯ-наас Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийн дагуу ургац хураалтыг эрчимжүүлэхийг тариаланчдад үүрэгдсэн. Өнөөгийн байдлаар ургац хураалт 90 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дуусах боломжтой гэдгийг албаныхан мэдээлж байна. Энэ онд улсын хэмжээгээр 315.6 мянган га-д үр тариа, үүнээс 293.4 мянган-д буудай, 13.3 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 82.9 мянган га-д тосны ургамал, нийт 434.5 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан блансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээл хураан авах төлөвтэй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *