Categories
мэдээ спорт

Уран гулгалтын дэлхийн гурван удаагийн аварга Патрик Чан зодог тайллаа

2018 оны өвлийн олимпийн уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртсэн Канадын тамирчин Патрик Чан 27 насандаа зодог тайлснаа зарлалаа. Түүний амжилтуудаас дурьдвал 2014 оны олимпийн хошой мөнгөн медаль (хувийн болон багийн), дэлхийн 3 удаагийн аварга (2011-2013), Канадын 10 удаагийн аварга (2008-2014, 2016-2018) тус тус хүртэж байв.

Патрик Чан фэнүүддээ хандан “Канад улсыг төлөөлөн дэлхийн тавцанд өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа. Би бүх мөрөөдлөө биелүүлж, бүх зорилгодоо хүрсэн. Одоо би амьдралаас шинэ сорилт, шинэ боломж хүлээж байна. Шургуу хөдөлмөр, тэвчээр хатуужилтай байвал ямар ч зорилгод хүрч болно гэдгийг залуу үед харуулж чадсан гэж бодож байна” гэж хэлсэн юм.
Патрик Чан Ванкувер хотод уран гулгалтын академи байгуулан ажиллах гэнэ.
Тэрбээр хятад гаралтай, хятад нэр нь Чэнь Вэйцюнь. Аав нь Чаныг 4 настай байхад Хонконгоос Канадад цагаачилжээ. Хүндийг өргөлт, ширээний теннис, гольф, уулын цана, таэквондо, хадант авиралт гээд маш олон спортоор хичээллэж байсан. Англи, франц, хятад хэлтэй. 2008 онд Торонтогийн Хятадын соёлын төв түүнд “Chinese Canadian Youth of the Year 2007” шагнал олгож байлаа. Мөн тэр жилийнхээ тавдугаар сард Чан “Asia Network” сэтгүүлийн “Оны шилдэг ази хүн” хэргэм хүртсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *