Categories
мэдээ нийгэм

​Үр хөндөлт 0,8 хувиар өсчээ

Image result for Үр хөндөлт 0,8 хувиар өсчээ

Өнгөрсөн онд Улсын хэмжээнд 18316 эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд: 20-иос доош насны охид 5.0, 20-34 насны эмэгтэйчүүд 70.7, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг эзэлж байна.

Хүсээгүй жирэмслэлт, нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрт жирэмслэлт нь эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх үндсэн шалтгаан болдог. Үүнээс үүдэн үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь өмнө нь төрж байгаагүй охид, бүсгүйчүүд байна.

Үр зулбуулах эм уугаад хүндэрсэн үедээ улсын эмнэлэгт хандсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Эм уусан охид, бүсгүйчүүдийн 80 гаруй хувь нь хууль бус, чанар, аюулгүй байдлын баталгаагүй эм худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль бусаар гар дээрээс үр зулбуулах эмийг худалдан борлуулах, эмийн далд худалдаа буурахгүй байгаатай холбоотой.

Зөвхөн онцгой нөхцөлд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг

Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, жирэмслэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд эмч нарын шийдвэрээр үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг. Гэхдээ үр хөндөлтийг Эх барих, эмэгтэйчүүдийн ор бүхий, Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн 24 цагийн үйлчилгээтэй эмнэлгүүд хууль, стандартад заасан заалтын хүрээнд хийдэг.

С.ОЮУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *