Categories
мэдээ цаг-үе

УОК-ын дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулагдлаа

УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлд хэн хэн багтав?

Ковид-19” цар тахлын үед Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрт шинжлэх ухааны үндэслэл, нотолгоотой зөвлөмж боловсруулж дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Эрдэмтдийн зөвлөл байгуулжээ.

Эрдэмтдийн зөвлөлийн даргаар:

АШУҮИС-ийн захирал, профессор Н.Хүрэлбаатар

Орлогч даргаар:

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Ч.Хашчулуун

Монгол Улсын Шадар сайдын Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, доктор, дэд профессор С.Янжинсүрэн,

Нарийн бичгийн даргаар:

АШУҮИС, Био анагаахын сургуулийн захирал, доктор Г.Дарамбазар

Гишүүд:

Эрүүл мэндийн сайдын зөвлөх, доктор, профессор О.Чимэдсүрэн

Монголын вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Нямдаваа

Монголын Анагаах ухааны академийн ерөнхийлөгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа

ХӨСҮТ-ийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, доктор Б.Саруул зэрэг 22 эрдэмтэн, судлаач багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *