“Токио-2020” 16 дахь удаагийн зуны паралимпийн наадмын сүүлчийн өдрийн тэмцээн явагдаж байна. Өнөөдөр бадминтон, суугаа волейбол, марафон зэрэг төрлийн тэмцээн болж байгаа. Харин орой XVI Паралимпийн хаалтын ёслол Токиогийн үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Энэ удаагийн паралимпод манай улсын 11 тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдсөн ба хүндийн өргөлтийн 107 кг жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ найман тамирчинтай хүчээ сорьж, паралимпийн алтан медаль хүртсэн билээ.
Одоогийн байдлаар БНХАУ 207 медаль хүртсэн амжилтаар паралимпийн наадамд оролцож буй 162 улсыг тэргүүлж байна. Удаах байранд Их Британи улсын баг 124 медальтайгаар жагсаж байгаа юм.