Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Сөүл хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу манай улс энэ сард 11 удаа тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон билээ. Тэгвэл 11 нислэгийн долоог нь Солонгосын нийслэл Сөүл хот руу үйлдэх юм. Энэ хүрээнд өнөөдөр Солонгос Сөүл хот руу хоёр дахь нислэгээ үйлдэнэ. Энэ удаагийн нислэгээр БНСУ-аас яаралтай ирэх хүсэлтэй иргэдийг авчрах юм.

Аравдугаар сардаа багтаж эх орондоо яаралтай ирэх хүсэлтэй 3000 орчим хүн байгаа аж. Түүний 2500 нь БНСУ-д байгаа хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлсэн. Тиймээс энэ сард Солонгос руу 7 нислэг үйлдэж, яаралтай ирэх хүсэлтэй иргэдээ авчрахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *