Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд болно. Энэ өдөр эхний тоглолт 14.00 цагаас “Хэнтий Чингис Сити”-“Эрдэнэ Дрийлинг Ригс” багуудын хооронд болох юм. Харин 16.00 цагаас “Их Өргөө Аравтууд” – Төв аймаг “Төв Ургац” багтай өрсөлдөх бол 18.00 цагаас “Гэгээн Хангай Лидер” – “СБЛ Хасын Хүлгүүд” тус тус тоглоно.
Супер лигийн эрэгтэй 11 багаас “SBL Хасын Xүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд адил арван хожилтой тэргүүлж байна.
Багууд нийт 20 тоглолт хийхээс 16-17-г хийгээд байгаа юм. Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр сүүлийн гурван тоглолт болж, плэй-оффт өрсөлдөх найман баг тодорно.