Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр || DNN.mn

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Энэ өдөр эмэгтэйчүүд нэгдэж, өөрсдийн эрхийг хамгаалах чиглэлээр дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэдэг. Тэгвэл энэхүү баярыг яагаад тэмдэглэдэг болсон тухай түүхэн үйл явдлаас дурдвал:

1908 он. Эмэгтэйчүүдийг дарамтлах, ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэж, шүүмжлэлт маргаан ихээр өрнөх болсон нь улам эрчимжиж, идэвхтэйгээр компанит ажил зохион байгуулах болжээ. 1908 оны 3 дугаар сарын 8-нд 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна.

1909 он. Америкийн Социалист Намаас гаргасан тунхаглалд зааснаар Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын 28-нд тэмдэглэх болж улмаар 1913 он хүртэл эмэгтэйчүүд Үндэсний эмэгтэйчүүдийн өдрийг 2 дугаар сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэдэг байсан байна.

1910. 1910 онд Копенгаген хотноо ажил хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдийн олон улсын хоёрдугаар зөвлөлгөөн болж уг зөвлөлгөөнд Герман Улсын Социаль Демократ Намын эмэгтэйчүүдийн хэсгийн дарга Клара Зеткин (Clara Zetkin) Олон улсын жил бүр улс болгон нэгэн өдөр тэмдэглэж байх санаачилга гаргасан ажээ. Мөн тус зөвлөлгөөнд 17 улсын холбоо, социалист нам, ажил хийгч эмэгтэйчүүдийн клубийн 100 гаруй эмэгтэй оролцсоны дотор Финланд Улсын парламентын анхны 3 эмэгтэй гишүүн оролцож байсан бөгөөд Зеткиний санааг санал нэгтэйгээр дэмжиж, Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэхээр болсон байна.

1911 он. Копенгагены шийдвэрийг хүлээн зөвшөөрч, анх удаа Австри, Дани, Герман, Швейцар Улс 3 дугаар сарын 19-ний өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэсэн. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр сая гаруй хүн оролцсон жагсаал болж эмэгтэйчүүд ажил, хөдөлмөр эрхлэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал өгөх эрхтэй болох, төрийн байгууллагад ажиллахаар бэлтгэгдэх, ялгаварлан гадуурхалтыг арилгахын эсрэг эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлжээ. Гэсэн хэдий ч 7 хоногийн дараа 3 сарын 25-ны өдөр Нью Йорк хотын нэгэн үйлдвэрт гал гарч, 146 хүн нас барсны ихэнх нь Итали, Еврей цагаачид байжээ. Энэхүү эмгэнэлт үйл явдал нь АНУ-д ажлын байрны нөхцөл байдал болон хөдөлмөрийн хууль тогтоомжийг өөрчлөхөд нөлөөлсөн ажээ.

1913-1914 он. Дэлхийн 1 дүгээр дайны өмнөхөн Оросын эмэгтэйчүүд анхны Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 1913 оны 2 дугаар сарын сүүлийн 7 хоногт тэмдэглэжээ. 1913 оноос хойш тус өдрийг 3 дугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болсноос хойш Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг дэлхий даяар энэ өдөр тэмдэглэх болсон байна. 1914 оноос Европын эмэгтэйчүүд дайны эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн эв санааны нэгдлийг илэрхийлэхээр кампанит ажил зохион байгуулсан байна.

1917 он. Дайнд 2 сая гаруй цэрэг эрс амь үрэгдсэнийг мэдсэн Орос эмэгтэйчүүд 2 дугаар сарын сүүлийн Ням гарагт “талх ба энх тайван” нэртэй ажил хаялт зарлажээ. 4 өдрийн турш үргэлжилсэн ажил хаялтын дараа Улс төрийн эрх мэдэлтнүүдтэй зөрчилдсөн Хаан (Царь) өөрийн хаан ширээнээс татгалзаж, түр Засгийн газар эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийг хүлээн зөвшөөрчээ. Эмэгтэйчүүдийн ажил хаялт тухайн үед Орос Улсад ашиглаж байсан Юлианы литээр 2 дугаар сарын 23-ны өдөр болсон бол Грегорийн литээр 3 дугаар сарын 8-ны өдөр байжээ.

1975 онд АНУ Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэх болжээ. Үүнээс хоёр жилийн дараа НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас тус өдрийг Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэж байх тогтоолыг зарлан тунхаглажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зурган илэрцүүд

Бидний нэрлэж заншсанаар Мартын 8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг зарим орон эмэгтэйчүүд, ээж, охиддоо хайр хүндэтгэлээ илэрхийлэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаа бол өөр орнуудад энэ өдрийг эдийн засаг, улс төр, нийгмийн салбарт эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах, жендерийн тэгш эрхийн асуудлыг хөндөн тавьдаг өдөр гэж үздэг байна.

Холбоотой ЗурагХамгийн анх 1911 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Зүүн Европын Герман, Дани, Австри, Швейцарь болон ЗСБНХУ зэрэг социалист орны эмэгтэйчүүд хөдөлмөрлөх, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх гэх мэт эрхийнхээ төлөө нэгдэж Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тэмдэглэж байжээ. Энэ өдрийг Германы улс төрч, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч Клара Цеткин гэх бүсгүй санаачилсан юм. Энэхүү анхны уулзалт баярт сая гаруй эмэгтэйчүүд оролцсон байдаг. Манай хойд хөршид өрнөсөн Октябрын хувьсгалын дараа гуравдугаар сарын 8-ныг албан ёсоор эмэгтэйчүүдийн баярын өдөр болгон зарлаж, 1965 оноос хойш тус улсад энэ өдөр бүх нийтээр амрах болсон байдаг. Манай улсын хувьд энэ өдрийг 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *