Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодорно

Морин хуур-2017 зурган илэрцүүд

Хөгжмийн зохиолч, ая зохиогч, уран бүтээлчдийн оны шилдгүүдийг тодруулдаг “Морин хуур 2017” наадам энэ жил 31 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд шилдэг бүтээлийг мэргэжлийн, нийтийн, эстрадын /поп, рок, хип хоп/ дуу гэсэн гурван төрлөөр шалгаруулж, тэргүүн шагналтнуудаас оны шилдгийн шилдэг “Гранпри” шагналт хөгжмийн зохиолч тодруулна.

Наадмын эхний шатны шалгаруулалт 2018 оны нэгдүгээр сарын 10-наас 26-ны хооронд явагдаж, II шатанд өрсөлдөх шилдэг бүтээлүүдийг сонгожээ. Шалгаруулалтын шүүгчээр АЖ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, УГЗ, удирдаач М.Булган, УГЗ хөгжмийн зохиолч Ж.Шараа, Д.Цэцэрлэг, Р.Энхбазар СГЗ Ү.Хүрэлбаатар, СГЗ И.Болоож, МҮГЖ С.Бархас, УГЗ Н.Халиун, ҮДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, хөгжим судлаач Э.Зулцэцэг, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б. Ичинхорлоо, “Морин хуур” наадмыг санаачлагч Х. Нарангэрэл, дууны шүлгийн мастер, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Алтангэрэл нар ажиллажээ.

Хоёр дахь шатны шалгаруулалт энэ сарын 06 буюу ирэх мягмар гаригт Улсын Филармонийн концертын танхимд болж, төгсгөлийн III шатанд оролцох шилдэг 15 дууг шалгаруулсан бөгөөд маргааш болох Гала концертоос “Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон “Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч”-ыг тодруулна. Өмнөх жилийн “Гранпри” шагналыг хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Тэнэгэр их тал” дууны уран бүтээлээр авч байжээ.

Сонирхуулахад, энэ жилийн наадамд АЖ А.Долгор, МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, У.Далантай, Ө.Уянга, СТА Т.Дэлгэрмөрөн зэрэг олны танил оддоос гадна шинэ залуу уран бүтээлчид, олон улсын тавцанд нэр алдар нь түгсэн мэргэжлийн уран бүтээлч, дуучид өрсөлдөж байна. Энэ удаагийн “Морин хуур” наадамд өрсөлдөж буй дууны уран бүтээлийг дуучин болон, хөгжмийн зохиолчийн нэрийг нууцлан танилцуулъя. Шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулалтад хөндлөнгийн нөлөө орохоос сэрэмжилж уран бүтээл тус бүрийг кодлон оролцогчдын нэрийг нууцалсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *