Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар
сарын 30, Ангараг гариг. Билгийн
тооллын 10, тугчин одтой, шар
хулгана өдөр. Өдрийн наран 4:59
цагт мандан, 20:40 цагт жаргана.
Тухайн өдөр луу жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа
жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд
хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл
өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс
халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд
барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба
байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах,
урлан бүтээхэд сайн. Улайн үйл, төлгө тавих,
морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр,
туулай, морь, бич, тахиа болой. Хол газар
яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал
зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал
эрч, хүч ихсэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *