Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна

Image result for Өнөөдөр “Хөхний даруулгагүй өдөр” тохиож байна

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд дэлхий даяар “Хөхний даруулгагүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдөр хөхний хорт хавдрын эсрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Хөхний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд элбэг тохиолддог өвчлөлд ордог. Олон улсын хавдар судлалын хүрээлэнгээс 2013 онд гаргасан судалгаагаар жил бүр 8.2 сая хүн хорт хавдраас үүдэн хорвоог орхидог болохыг тогтоожээ. Үүнээс хөхний хорт хавдар өвчлөлийн тоогоор хоёрт ордог нь хорт хавдраар өвчлөгсдийн дөрөвний нэгийг бүрдүүлж байна.

Өнгөрсөн таван жилд нийт 6.3 сая эмэгтэй хөхний хорт хавдраар өвчилжээ. 2012 онд 1.7 сая хүн уг өвчнөөр шинээр оношлогдсон байна. 2008 оноос хойш хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо 20 хувиар, нас барсан хүмүүсийн тоо 14 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд уг өвчний талаар олон нийтэд сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор 2009 оноос эхлэн энэ өдрийг “Хөхний даруулгагүй өдөр” буюу хөхний хорт хавдартай тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *