Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хаана ямар үйл явдлууд болох вэ?

МҮХАҮТ-д

16.00 цагт МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 55 жилийн ойн арга хэмжээ болно. Ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтанд арбитрчид, хамтран ажилладаг хуулийн байгууллагуудын төлөөлөл оролцож баяр хүргэх ба 55 жилийн ажлын ололт амжилт, үйл ажиллагаагаа дүгнэж арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга илтгэл тавьж мөн зарим арбитрчдыг шагнаж урамшуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Хангарди ордны 14 давхарт

09.00 цагт НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар хэсгийн ахлагч нарын ажиллах журам болон иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88781218, 325044

Банк Санхүүгийн Академийн байранд

09.30 цагт Монголын санхүүгийн зах зээлийн 2030 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг болно. Утас: 88008781

ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт

10.00 цагт Монгол Улсын ШУА, ОХУ-ын ШУА хоорондын 2014-2015 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, цаашлаад 2016-2017 онд хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийн талаар санал солилцох хурал болно. Утас: 99045949

Чингисийн талбайд

10.00 цагт Дорнод аймгийн Халх гол сумын иргэд болоод өмгөөлөгч Г.Батбаяр нар “Халх гол” чөлөөт бүсийн тухай УИХ-ын 75-р тогтоолыг цуцлахыг шаардаж, бүх нийтийн гарын үсгийг цуглуулах ажиллагааг зохион байгуулна. Утас: 96669570

Тахарын ерөнхий газрын хурлын танхимд

10.00 цагт Тахарын ерөнхий газраас Гэрч, хохирогчийг хамгаалах, туслалцаа үзүүлэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоо уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Уулзалтад Хүчирхийллийн эсрэг Үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв, Хүүхэд өмгөөлөл төв, Талита Ази, Цөлийн гол, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Монголын эмэгтэйчүүдийн сан, НҮБ-ийн хүүхдийн сан, Азийн сан, Нээлттэй нийгэм Форум, IOM, FDG, Дэлхийн банк зэрэг төрийн бус болон Олон улсын 20 гаран байгууллагын төлөөлөл оролцоно. Утас: 91917993

НМХГ-ын хурлын зааланд

10.00 цагт Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. Утас:99070909

Багшийн хөгжлийн ордонд

11.00 цагт “Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөллөөс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 98119897

Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд

11.00 цагт МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан “Хүний төлөө-Зөв тус” аяны хаалтын ажиллагаа болно. Утас: 91989890.

РЦНК /Оросын шинжлэх ухаан соёл төв/-д

11.00 цагт Монгол Улсын хүүхэд, гэр бүл хөгжлийн Өнөр бүл төвийн 02-18 насны нийт 68 хүүхэд, 32 багш, ажилтнууд оролцсон “Өнөр бүл-бидний өргөө” урлагийн нэгдсэн тайлан тоглолтыг 3-дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Утас: 88338181

ХЭҮК-ын сургалтын танхимд

11.30 цагт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар оролцоно.Утас: 262902, 88110311

Азхур номын их дэлгүүрт

11.30 цагт 20-р зууны шилдэг романууд цуврал номын нээлт болно. Урилгаар оролцох хүндэт зочид номын хэсгээс өөрсдөө уншиж,үзэгчдийн хүртээл болгоно.

Спортын төв ордны 4 давхарт

12.00 цагт Монгол, Хятадын Анхдугаар ЭКСПО, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнээс алтан медаль хүртсэн “ДМЮ”, хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын тамирчидмэдээлэл хийнэ.

Хан-Уул дүүргийн 118-р сургуулийн зааланд

12.00 цагт Улаанбаатар хотын Захирагчийн Яармаг Нисэх дэх ажлын албанаас Хан-Уул дүүргийн 30 гаруй төрийн болон хувийн хэвшлийн болон их дээд сургууль, төрийн байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын бүх төрөлтийн тэмцээний нээлтийн ажиллагаа болно. Утас: 96586689

Үндэсний мэдээллийн төвд

12.00 цагт VTV HD телевиз “Бид Монголдоо хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож, дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг нь ирсэн гэдгийг харуулах зорилгоор нэгэн томоохон шоу төслийг хэргэжүүлэх гэж байгаа талаар хэвлэлийн бага хурал болно.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд

13.00 цагт “Үндэсний Өгөх Өдөр”-ийн хүрээнд Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны инээмсэглэл төв”-тэй хамтран зохион байгуулах саажилттай хүүхдүүдийн уран бүтээлийн “Энэ бол би” үзэсгэлэнгийн албан ёсны нээлт болно. Утас: 99101851, 99362228

Чингис хаан Олон улсын нисэх буудалд

15.00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тухай мэдээлэл хийнэ. Сэтгүүлчдэд зориулсан автобус ГХЯ-ны урдаас явна.

БСШУЯ-ны 401 тоот танхимд

16.00 цагт Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Боловсролын эдийн засаг ба үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 321927, 99906606

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *