Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

ЗурагӨнөөдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 28-нд “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг.

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.

Дэлхийн галзуу өвчнийг хянах холбооны санаачлагаар анх 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулж иржээ. Мөн “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой.

Галзуугийн вирүс цельсийн -120 доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна. Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй. Энэ вирүс зэрлэг амьтдын дунд тархсан байдаг.

Манай улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдээд байна. Энэ нь уг өвчний эрсдэлгүй газар манай улсад байхгүй гэдгийг харуулж буй юм. Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг.

Нийт эрсдэлд өртсөн тохиолдлын 95 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас өртөлтийн дараах вакциныг хийлгэсэн байдаг. Эдгээр тохиолдлын 85 орчим хувь нь эзэнтэй нохойд хазуулж, уруулсан гэсэн өгүүлэмжтэй байдаг гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс онцлон анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *